
-Аргын тооллын 10 сарын 10. Баасан (Сугар) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 19, хар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэх барилдлагат өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:13.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтнээ муу гараг.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.