-Аргын тооллын 8 сарын 17. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 17. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 24, шар морь, мэнгэ 1 цагаан, суудал төмөр, чөлөөт эх-3 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:49-20:01.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, равнайлах үйл, хурим хийх, бэрийн үйл, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, замд гарах, оёж, хатгах, шинэ дээл эсгэх, үхэгсдийн үйл, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, улаан идээ авах, мал гаргах, хүүр түлэх муу
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ