-Аргын тооллын 8 сарын 13. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 13. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 19, хөх бар, мэнгэ 5 шар, суудал мод, дэлгэрүүлэгч-26 од, рашаан барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-20:08.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, лам болох, буян номын үйл, ном сонсох, тангараг тавих, хурим хийх, төрөл садан бололцох, бэрийн үйл, цацал өргөх, эм найруулах, нохой авах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, гадагш өгөх, мод таслах, газар хагалах, худаг малтах, үр цацах, малын үс, ноос хяргах, хөрөнгө исгэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ