-Аргын тооллын 3 сарын 3. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 3 сарын 3. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 4, цагаагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, шийдэм-0 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-18:39.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин үхэр, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, асар майхан барих, суурь тавих, сан тавих, үс засуулах, модны үйл, малын үс, ноос хяргах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, андгай тангарагаас няцах, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйл, хишиг даллага авах, угаал үйлдэх, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйл, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл хийх, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ