
-Аргын тооллын 3 сарын 2. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 3, цагаан морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, дэлгэрүүлэгч-26 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:31-18:38.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох маш сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийх, үс засуулах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах сайн. Улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, худаг малтах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийхэд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар.