-Аргын тооллын 2 сарын 28. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 2 сарын 28. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 30, шар луу, мэнгэ 9 улаан, суудал гал, од чөдөр-23, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:35-18:3:.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах, эсгэх, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ