
-Аргын тооллын 2 сарын 21. Баасан (Сугар) гараг (2025)-Билгийн тооллын 24, цагаагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, од хонгорцог-17, шид барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:48-18:24.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн.
Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.