-Аргын тооллын 12 сарын 22. Ням (Адьяа) гараг (2024)



-Аргын тооллын 12 сарын 22. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 22, цагаан бич, мэнгэ 5 шар, суудал ус, од харцага-11, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:02.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм маш сайн. Харин бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худаг малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, мал хөнгөлөх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ