"Ахмад настны тухай хууль"-ийн мэдээлэл өгөх сургалт эхэллээ

3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх хуулиудын нэг нь Ахмад настны тухай хууль юм. 2017 онд хэлэлцэн баталсан энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны зургаадугаар сард баталсан. Хууль сурталчлах нөлөөллийн ажлын хүрээнд ахмадын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, сургалтыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. 

5 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Сургалтыг:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, 
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар,
-Монголын Ахмадын холбооноос аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ахмадын холбоотой хамтран энэ сарын 30 хүртэл бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
 
Баруун бүсийн буюу Ховд, Увс, Баян-өлгий аймгийн сургалтыг Ховд аймагт өнөөдөр эхлүүллээ. Хоёр өдрийн хугацаанд болох тус сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан оролцож Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд ахмадуудыг бүх талаар дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Сургалтын үр дүнд талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ