Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:Хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллах чиглэлийг өгөв

2 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Ерөнхий сайдын захирамжаар М.Амарсанаа өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг даргаар томилогдож ажлаа хүлээж авсан. Ажлын эхний 7 хоногт анхаарсан ажлын нэг нь албан байгууллагын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцох асуудал байлаа. Мөн энэ уулзалтаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон ирэх оны төсөвт тусгах ажлын саналаа хамт олны хурлаараа хэлэлцэж эрэмбэлэн “АЖЛЫН ХЭСЭГ”-т яаралтай ирүүлэх чиглэлийг өглөө.

5 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

-Улс орны татварыг бүрдүүлж, ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг ирэх дөрвөн жилд дэмжих чиглэлээр гаргасан Засаг даргын А/01 тоот захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг зөвлөв.

-Хүнд суртал гаргаж, хувийн хэвшлийнхний ажлыг нь гацаах биш тэднийг төрөөс дэмжих ямар “ГАРГАЛГАА” байгаа талаар хуулийн дагуу мэдээллээр ханган, чиглүүлж ажиллахыг анхаарууллаа.

1 хүн, костюм, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ