Аймгийн удирдлагууд ОНӨААТҮГ-ын дарга, эрх бүхий албан хаагчидтай уулзлаа

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар өнөөдөр /2024.11.08/ ОНӨААТҮГ-ын удирдлагууд, эрх бүхий албан хаагчидтай уулзлаа.

2 хүн нарын зураг байж магад

Уулзалтаар:

Тухайн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан, үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл сонсов. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлийг боломжийн түвшинд хангасан гэсэн мэдээллийг өмнөх удирдлагуудаас авсан. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөртөө цаг агаар харьцангуй дулаан байгаа. Цаашид хүйтний эрч чангарч өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас бэлтгэл, бэлэн байдлаа дахин нягталж, дутуу ажил байвал гүйцээж мөн ажлаа сайжруулахыг зөвлөлөө.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүнээс гадна аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах ажил, байгууллагын тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хамт олны хурлаараа хэлэлцэн эрэмбэлж ирэх 7 хоногийн Даваа гарагт хариуцсан ажлын хэсэгт ирүүлэхийг анхааруулав.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ