Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ойн баярын арга хэмжээний бэлтгэл ажил үргэлжилж байна.
Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг тус бүр хариуцсан чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Өнөөдөр /2024.07.30/ аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, ойн баярыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Батболд дэд ажлын хэсгийн ахлагч нарын хамтаар Хэвлэлийн бага хуралд оролцож иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.
Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн баярын хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. Бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгааг хэлж байна.
08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулах ойн баярын арга хэмжээг Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн эрх бүхий
Ховд ТВ /HD/,
Олон Угсаатны Телевиз /Шууд/-ээр шууд дамжуулах ба орон нутгийн бусад телевиз
JaTv Khovd
Вэбсайт:
Ховд.мн,
khovdnews.mn,
NewKhovd.mn Сайтын албан ёсны хуудас
Khovdtimes.mn зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хуваарийн дагуу сурвалжлан иргэд, олон нийтэд хүргэн ажиллана.