“Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй орон нутгийн бодлогод нэмэлтээр оруулах санал, хөрөнгө оруулалтаар хийгдэх үндсэн ажлуудын чиглэлийг хэлэлцэх, салбар дундын хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаа.
Хурлаар:
-Түр хамгаалах байр болон Баянбулаг зуслангийн хэвийн үйл ажиллагааг хангах,
Хүүхдийн ордны их засвартай холбоотой гадна тохижилт, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх,
-2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт санал оруулах гэсэн дөрвөн асуудал хэлэлцэж, гишүүдээс гарсан саналыг тусган хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоолын төслөөр баталлаа.
Энэ үеэр аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ХГБХХГ-ын хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдээс салбар дундын зохицуулалттай холбоотой хүүхэд хамгааллын үйлчилгээ, тухайн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд энэ оны эхний хагас жилд хүүхэдрүү чиглэсэн хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав.
Тус хуралд хүүхдийн төлөө зөвлөлд багтсан 23 байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ.