Сумдын удирдлагуудыг оролцуулсан
"ЦАХИМ" хурлаар цаг үеийн ажилтай холбоотой хэд хэдэн асуудлыг танилцуулж тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Тухайлбал:-Наймдугаар сарын эхээр зохион байгуулах Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн баярт сум бүр бэлтгэл, зохион байгуулалт хангаж оролцох,
-ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд албан даалгаварт тусгах болон анхаарах асуудал, хийх ажлын саналаа ирүүлэх,
-2025 оны төсвийн төсөөллөө хуульд заасан хугацаанд тооцоолж ирүүлэхийг анхааруулж мэдээлэл өгөв гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.