ХОВД АЙМАГ:Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр юу ярилцав

11 хүн, хичээл хийж буй хүмүүс, өсгөгч ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2024.07.19/ хуралдсан аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний эхэнд Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Бямбасүрэн өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар танилцуулж, хэрэгжилтийг 75 хувьтай гэж дүгнэв.

Үүний дараагаар аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгууллагын дарга нарт тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

-Төв суурин газар, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс базаах,
-Наймдугаар сарын эхээр тэмдэглэн өнгөрүүлэх Галдан Бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ойн баярт зохих бэлтгэл ханган байгууллага бүр түүхэн ойн баяр болох газарт гэр, асраа барьж идэвхтэй оролцохыг үүрэг болгов. Үүнээс гадна:
-Ховд хотын тохижилт үйлчилгээтэй холбоотой нийтийн их цэвэрлэгээ хийх, 
-Баяр наадмын өдрүүдэд төрийн үйлчилгээг цалгардуулахгүй байх тал дээр анхаарч байгууллага бүр шуурхай жижүүр гаргаж ажиллах чиглэлийг өглөө. 

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад


Түүнчлэн энэ цаг үед тохиож буй түүхэн ойн баяраа зохион байгуулалт сайтай тэмдэглэхэд онцгой анхаарч, ерөнхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэгт орж ажиллаж байгаа ажилтан, албан хаагч бүхэн өөрт оногдсон үүргийнхээ дагуу нэг баг, хамт олон болж хариуцлагатай ажиллахыг хүсэв.

4 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ