-Аргын тооллын 7 сарын 19. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 7 сарын 19. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 13, хөх бич, мэнгэ 8 цагаан, суудал гал, онгоц-18 од, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:43.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ