Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ой энд тохиож байна. Түүхэн ойг энэ оны 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Өнөөдөр /2024.07.16/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах болон холбогдох бусад асуудлыг ярилцлаа.
Ойн баярын хөтөлбөр, төлөвлөгөө албан ёсны мэдээллийг Аймгийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн телевиз, вэбсайт, цахим хуудаст байршуулан цаг тухай бүрд нь олон нийтэд хүргэж ажиллана гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.