-Аргын тооллын 7 сарын 14. Ням (Адьяа) гараг (2024)



-Аргын тооллын 7 сарын 14. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 8, шарагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, тэргүүн дагуул-13 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:47.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, оёж, хатгах, шинэ хувцас эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ