Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглов.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглов.

4 хүн нарын зураг байж магад

Үүнээс Манхан сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд Биеийн тамир спортын хороо, "Баянголын хүлгүүд" компанийн бөх аймгийн заан Болдын Даваадалай долоо даван түрүүлж, "АЙМГИЙН АРСЛАН" цол хүртлээ.

2 хүн нарын зураг байж магад

Харин Чандмань сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, "Ховд Шинэ Асар" компани, "МЕЗОМ" компанийн бөх аймгийн начин Баянмөнхийн Базарсад зургаа даван үзүүрлэж "АЙМГИЙН ЗААН" цол хүртлээ.

3 хүн нарын зураг байж магад

Шөвгийн дөрөвт Манхан сумын харьяат сумын заан Гончигсүрэнгийн Батзориг,  Буянт сумын харьяат сумын заан Оюутын Бямбацэрэн нар шалгарч "АЙМГИЙН НАЧИН" цол хүртэв.

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Түрүүлж үзүүрлэн, шөвгөрсөн мөн цол нэмсэн хүчит бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд нар гардуулж баяр хүргэлээ. 

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах дэд ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Ерөнхий хөлийн цэцээр Дарви сумын харьяат, ахмад бөх аймгийн хурц арслан Р.Галсандаваа,  Үенч сумын харьяат, ахмад бөх аймгийн хурц арслан Б.Батмөнх, Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн заан Г.Нямандэлэг нар ажиллав.

2 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ