-Аргын тооллын 7 сарын 11. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)



-Аргын тооллын 7 сарын 11. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 5, улаан хулгана, мэнгэ 7 улаан, суудал гал, харцага-11 од, хотол чуулган барилдлагатай өдөр. Дашням, овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:49.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ