-Аргын тооллын 7 сарын 9. Мягмар (Ангараг) гараг (2024)



-Аргын тооллын 7 сарын 9. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 3, хөх нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, их морь-9 од, арвидах барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:51.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Аливаа үйлд мууболой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 7 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 3, харагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, үнэг-8 од, рашаан барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:51.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Аливаа үйлд мууболой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. 

-Аргын тооллын 7 сарын 7. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 2, хар бич, мэнгэ 2 хар, суудал ус, найралт эх-7 од, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, үхэгсдийн үйл, оёж, хатгах муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. 

Зуны адаг цагаагчин хонь (их) сар, 9 улаан мэнгэ, хий суудал
-Аргын тооллын 7 сарын 6. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 1, цагаагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, өглөгт охин-6 од, үл тохирох барилдлагатай өдөр. Бага халуун улирал-22:54.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, ном сонсох, даллага авах, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахих, малын үс, ноос хяргах, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 

-Аргын тооллын 7 сарын 5. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 30, цагаан морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, хэрцгий охин-5 од, идэр барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:53.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, бич, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ