-Аргын тооллын 3 сарын 25. Даваа (Сумьяа) гараг (2024)

бичвэр нарын зураг байж магад

-Аргын тооллын 3 сарын 25. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 15, шар хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, тугчин-12 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Хутганы ир, бага хар өдөр
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-19:12.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, нүүдэл хийх, бэрийн үйл, мал хөнгөлөх, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ