-Аргын тооллын 3 сарын 24. Ням (Адьяа) гараг (2024)

бичвэр нарын зураг байж магад

-Аргын тооллын 3 сарын 24. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 14, улаагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал огторгуй, харцага-11 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:46-19:10.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Харин могой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луужилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, мал хөнгөлөх, үр тарих, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, оёж, хатгах муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ