-Аргын тооллын 2 сарын 17. Бямба (Санчир) гараг (2024)



-Аргын тооллын 2 сарын 17. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 8, цагаагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, чөлөөт эх-3 од, шид барилдлагатай өдөр. Хутганы ир, бямбанарма барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-18:16.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40)болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин могой, гахай, хулгана, үхэржилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтэх маш сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, газар тариалангийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ