Дуут сумаас шалгарсан "Аймгийн аварга"-уудын шагналыг гардуулав



Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.



Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. 



Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм. 



Дуут сумаас:
Хөхбэлчир багийн малчин З.Батмөнх, Д.Батхишиг,
Цагаанбургас багийн малчин Г.Ганболд, 
Шивэр багийн малчин Ц.Төмөрхуяг нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарсан бол
Хөхбэлчир багийн малчин Б.Пүрэвсүрэн "АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН"-аар шалгарлаа. 



Аймгийн аварга малчин өрх, аварга саальчинд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 7-ны өдөр тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэв.



Дуут сум 270 малчин өрхтэй. 
105 мянга гаруй мал өвөлжиж байна.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ