Цэцэг сумаас шинээр "Аймгийн хошой аварга малчин өрх" нэг, "Аймгийн аварга малчин өрх" тав, "Аймгийн алдарт уяач" нэг шалгарлаа

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. 

Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.
Энэ жил Цэцэг сумаас шинээр "Аймгийн хошой аварга малчин өрх" нэг, "Аймгийн аварга малчин өрх" тав, "Аймгийн алдарт уяач" нэг тус тус шалгарлаа. Тухайлбал,

Хажинга багийн малчин Дагвын Нямдаваа “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан бол 
Баян-Овоо багийн малчин Амаржаргалын Баасанцэрэн,
Пүрэвдоржийн Болорсүх, Баян-гол багийн малчин Бямбасайханы Ганбаатар, Даваагийн Батбилэг, Даваагийн Лхагвасүрэн нар “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарлаа.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Даваасүрэнгийн Ган-Эрдэнэ "Алдарт уяач" цол хүртлээ.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Хошой аварга малчин, аварга малчин өрх болон Алдарч уяачид “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2024.01.29/ тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэв. 

Цэцэг сум 544 малчин болон мал бүхий өрхтэй. 151 мянга гаруй мал өвөлжиж байна.

нэг буюу түүнээс олон хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба хүмүүс нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ