Өнөөдөр /2024.01.24/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 90 хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар:
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт болон цаг агаарын нөхцөл байдал,
Төв суурин газрын өвөлжилтийн нөхцөл байдал
Өвс тэжээлийн аймгийн аюулгүйн нөөц бэлтгэсэн зэрэг найман асуудал хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд мэдээлэл танилцуулж цаашид хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар санал солилцов.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Сүүлийн хэдэн хоног ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, хүйтний эрч чанга байгаа ч өвөлжилт харьцангуй өнтэй байлаа. Одоо өвөлжилтөөс "ХАВАРЖИЛТ"-ын бэлтгэл хангахад анхаарна.
Мөн шатахуун, өвс, тэжээл, мах, гурилын үнийг тогтвортой барих асуудалд анхаарч байгаа.
Тиймээс:
Аймгийн Онцгой комисс, "Шуурхай штаб"-ын гишүүд, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд, ажил хариуцсан бүх албан тушаалтнууд шат шатандаа хариуцлагатай ажиллах чиглэлийг өглөө.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хоёрдугаар сарын эхээр хүйтний эрч суларч бага зэрэг дулаарах төлөвтэй байна.