Ховд аймагт шингэрүүлсэн хий худалдан борлуулдаг нэг компани
/ДАШВААНЖИЛ ГАЗ/ хоёр салбар /Жаргалант, Булган гэсэн суманд/ ажиллуулж байна.
Компанийн өгсөн мэдээллээр жилдээ 15-18 удаагийн тээвэрлэлт хийдэг. Нэг удаад 17 000 тн хий татан авч хэрэглэгчдэд нийлүүлдэг байна.
Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр шингэрүүлсэн хий ашиглаж байгаа 600 гаруй аж ахуйн нэгж бий. Үүнээс гадна иргэд ахуйн хэрэгцээндээ ашигладаг. Одоогоор Ховд аймагт хий алдсанаас шалтгаалсан ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй.
Аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүднээс сургалт, сурталчилгаа, заавар зөвлөмж өгдөг гэлээ.
Энэ нь үр дүнтэй байж чадах уу?
Эрсдэлийг тооцож хаа хаанаа анхаарах нь чухал байна.