Өчигдөр /2024.01.22/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.
Хурлаар:
"Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" байгуулах тухай
“Аймгийн хошой аварга, аварга малчин өрх”, “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга тариаланч” шалгаруулах тухай
асуудлыг хэлэлцлээ.
Дээрх асуудлуудтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл танилцуулж зөвлөлийн гишүүд санал солилцов.
Мэдээлэлтэй холбогдуулан тухайн ажлын бэлтгэл хангах, төсөв, тооцоо судалгаа гаргах чиглэлийг өглөө. Харин аймгийн аваргуудыг журмын дагуу шалгаруулсан байна.
Тодруулбал,
"АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр есөн сумын 10 өрх,
"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр 16 сумын 71 өрх,
"АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН"-аар гурван сумын гурван саальчин шалгарсан байна.
Харин "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар дөрвөн сумын долоон өрх шалгарчээ.
Аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр гардуулахаар бэлтгэл хангаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.