Ховд аймагт олон угсаатны дээл хувцасны “Бум ундрах” салон шинээр байгуулагдлаа.

May be an image of 8 people, street and text

Соёлын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран олон угсаатны уламжлалт хувцасны хоорондын ялгааг таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хувцас урлалыг хөгжүүлэх зорилготой “Угсаатны хувцас урлахуй” сургалтыг 2023 онд 3 үе шаттай зохион байгуулсан.  

May be an image of hat shop

Энэхүү сургалтад хамрагдаж амжилттай төгссөн Т.Ундрах, Д.Мөнхцэцэг нар угсаатны хувцас хэрэглэлийг язгуур хэв шинж, онцлогоор нь оёж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг үндэслэн олон угсаатны дээл хувцасны “Бум ундрах” салон байгуулж өнөөдөр /2024.01.19/ нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Салоны нээлтэд зориулж 8 угсаатны эрэгтэй, эмэгтэй 16 дээл хувцас оёж шагласан байв. 

Цаашид олон угсаатны дээл хувцас урлал чиглэлээр дагнан үйлчилгээ үзүүлэхээс гадна угсаатны хувцасны онцлог хэв шинжийг агуулсан орчин үеийн хувцсыг мөн урлах юм. 

May be an image of 2 people

Тус салон нь оёдолчин, эсгүүрчин, дизайнер гээд нийт 16 ажилтантай үйл ажиллагаа явуулах аж. 

“Бум ундрах” салоны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн, СУГ-ын дарга М.Пүрэвхүү нар оролцож, салоны хамт олонд амжилт хүслээ. 

May be an image of text that says 'бум ундрах олон угсаатны салон дээл хувцасны утас:8011- 8011 -7964,90 90 商理'



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ