Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах
“МӨНГӨН АРСЛАН-2023” ёслолын арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн БТСГ-ын дарга, ОУ-ын хэмжээний мастер Ч.Түмэндэмбэрэл нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн шилдэг тамирчид, баг хамт олны хүндтэй шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Шилдэг тамирчдыг уламжлалын дагуу найман номинациар шалгаруулсан байна.
Тухайлбал,
Шилдэг эрэгтэй тамирчнаар:Байт харвааны тамирчин Б.Энхбаяр,
Шилдэг эмэгтэй тамирчнаар:Жүдо бөхийн тамирчин Д.Сувд-эрдэнэ,
Шилдэг спортын клубээр:Таеквондогийн “Сүлд алдар” клуб,
Шилдэг спорт хамтлагаар:Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар,
Шилдэг спортлог сумаар:Манхан сум,
Шилдэг дасгалжуулагчаар:Жүдо, самбо бөхийн дасгалжуулагч, спортын мастер, аймгийн арслан С.Ганхуяг,
Шилдэг спортын холбоогоор:Аймгийн Шатрын холбоо,
Шилдгийн шилдэг тамирчнаар:Дугуйн спортын тамирчин Э.Идэр шалгарч 2023 оны амжилт ололтоо ийнхүү үнэлүүллээ.