Соёлын яамнаас 21 аймгийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын дунд
"Хос бичигтэн байгууллага" шалгаруулах уралдаан зарласан.
Хос бичгээр албан хэргээ хөтлөх ажлыг амжилттай туршиж, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган, үр дүнтэй ажилласан амжилтаараа Ховд аймгийн Соёл, урлагийн газар нэгдүгээр байр эзэлж 3.000.000 төгрөгөөр шагнал хүртлээ.