“Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт сургалт болов

May be an image of 6 people and people studying

Жил бүрийн 12-р сарын 7-17-ны өдрүүдэд “Мал, тэжээвэр амьтдын тооллого” улсын хэмжээнд явагддаг. 

Үүнтэй холбогдуулан “Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг бүсчилсэн байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийг хамруулан зохион байгуулж байна. 
Үүний нэг нь Ховд аймаг юм. 

May be an image of 1 person and text

Үндэсний статистикийн хороо, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Статистикийн хэлтэс хамтран зохион байгуулсан уг сургалтад 17 сум, 91 багийн сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нар гээд нийт 100 гаруй хүн оролцлоо. 

May be an image of 12 people, people studying and text

Сургалтын чиглүүлэгчээр Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал тэргүүтэй албаны төлөөлөл ажиллаж, энэ үеэр 10-аад сэдвийн хүрээнд асуудал хэлэлцэн, мэдээлэл солилцов. 

May be an image of 1 person and text

Анхан шатны бүртгэлийг сайжруулж, тооллого зохион байгуулахтай холбоотой анхаарах асуудлын талаар хэлэлцэн, анхан шатны нэгжид ажиллаж байгаа алба хаагчдыг чадавхжуулж, мэдээлэл хүргэхэд сургалтын зорилго чиглэж байлаа.

May be an image of 4 people

May be an image of 4 people

May be an image of 7 people


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ