“Чадварлаг эмч, мэргэжитэн, Эмнэлгийн тусламжийн баг”-ийг шалгаруулав

May be an image of 11 people and text

Ард иргэддээ эрүүл мэндийн чанартай, цогц үйлчилгээг хүргэж, салбараа манлайлан ажилласан эмч, хамт олныг шагнаж урамшуулах, эмч, мэргэжилтнүүдийнхээ хөдөлмөрийг сурталчлан таниулах зорилгоор 2021 оноос эхлэн “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2023 оны "Шилдэг эмч", "Шилдэг эмнэлгийн тусламжийн баг" хамт олныг шалгаруулав. 

Тодруулбал,


Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байгаа БОЭТ-ийн Нярайн тасгийн эмч Ц.Солонго “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр,

May be an image of 3 people and text
 
Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Энхбулган “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр, 

May be an image of 3 people and text

Хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байгаа Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Ганчимэг “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр тус тус шалгарлаа. 

May be an image of 3 people and text

Харин судасны дотуурх оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн амжилтаар Дүрс оношилгооны их эмч Д.Чинзориг ахлагчтай (ангиограф)оношилгоо, эмчилгээний баг “ШИЛДЭГ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БАГ”-аар шалгарав.

May be an image of 5 people and text

Шилдгүүдийн шагналыг өнөөдөр /2023.11.26/ ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар гардуулан өгч баяр хүргэлээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ