Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг.
Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2023.11.25/ аймгийн Спортын төв ордонд зохион байгуулав.
Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосноос аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлж, аймгийн начин, Ш.Эркинбек үзүүрлэлээ.
Харин шөвөгт Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Үенч сумын харьяат сумын заан Б.Энхбаяр нар шалгарав. Түрүүлж, үзүүрлэсэн болон шөвөгт шалгарсан бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд нар гардуулж баяр хүргэлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.