2023 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 22-ны өдөр хуваарийн дагуу таван ээлжээр амжилттай зохион байгууллаа.
Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас 133 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Тэдгээрээс 110 иргэн оролцож, 82.7 хувийн ирцтэй явагдав.
Шалгалт өгсөн нийт иргэдээс 42 нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгджээ.