Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллав

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.22/ хуваарийн дагуу Дарви суманд ажиллав. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд: 

-Ерөнхий боловсролын сургуулийн барилгын засвар,
-Сумын нэгдсэн цэвэр усны шугам сүлжээний дэмжлэг,
Ховд аймаг  “МоЭнко” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд, Хөшөөтийн уурхайн тоосжилтод өртсөн айл, өрхийн нөхөн  олговрын дэмжлэг зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

5 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд: 

-Сумын төвийн ариун цэврийн байгууламж,
-Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн дэд бүтэц,
-Хөшөөтийн уурхайн тоосжилтод өртсөн айл, өрхийн нөхөн олговор,
-Засаг даргын Тамгны газрын барилгын засвар,
-Сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл,
-Цэцэрлэгт хүрээлэнгийн тоног төхөөрөмж,
-Жишиг гудамж хороолол,
-Цэцэрлэгийн барилгын засвар зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэллээ. Үүнээс ТЭЗҮ-ийн дагуу Сумын төвийн ариун цэврийн байгууламжийн төсвийг аймгийн ИТХ-д өргөн барьж шийдвэрлэхээр боллоо. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад 

Уулзалтад оролцсон иргэд:

-Орон нутагт хийж буй хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнд анхаарах, айл өрх бүрд нүүрс олгож байгаа нь сайшаалтай ч чанар, зохион байгуулалтад анхаарах зэрэг тулгамдаж буй зарим асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ. 

Асуулт, саналд холбогдох албаны төлөөллүүд зохих хариултыг өгч ажиллав. 

1 хүн нарын зураг байж магад

Дарви сумын хувьд:

Нийт иргэдийн 51 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин нийт иргэдийн 91 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 30 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 16 өрхөд олгожээ.

7 хүн нарын зураг байж магад

Дээрх үзүүлэлтээр Багийн Засаг дарга нарын дунд зарласан болзолт уралдаанд амжилттай оролцож “ТУСГАЙ БАЙР”-т шалгарсан Булаг багийн Засаг дарга Ш.Тэгшбуян, Мөнгөн аяга багийн Засаг дарга Ё.Бат-эрдэнэ нарыг аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнаж урамшуулав.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглосон Фургон машин, шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, Төрөх ор гэх мэт/,  сургууль, цэцэрлэгийн багш нарт “ТАБЛЕТ” гардууллаа. 

15 хүн, гэрэлтүүлэг ба бичвэр нарын зураг байж магад

Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс тус сумынхан өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна. Тодруулбал, малчдын түвшинд 782 тн өвс бэлтгэсэн байна. Харин сумын аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэн нөөцлөөд байна.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаа: 

Бэлтгэл сайн хангасан гээд тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлийг цаг ямагт тооцож ажлаа илүү сайжруулж, өвөл, хаврыг хохирол багатай “ӨНТЭЙ” давахын төлөө “ХАМТДАА” хичээж ажиллахыг уриалав.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

5 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

фургон ба бичвэр нарын зураг байж магад




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ