Аймгийн Засаг дарга Э.Болормаа Зэрэг суманд ажиллав

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.22/ хуваарийн дагуу Зэрэг суманд ажиллав. 

3 хүн нарын зураг байж магад


Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

7 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд: 

-Хүүхдийн цэцэрлэгийн сантехникийн болон гадна фасадын засвар,
Соёлын төвийн байрны дээврийн засвар зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

3 хүн нарын зураг байж магад

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд:
 
-Наадмын талбайн их засвар,
-Эрүүл мэндийн төвийн хуучин барилгын их засвар,
-Дулааны шугамын өргөтгөл /Модон тавьт/
-Байгууллагуудын гадна фасад засварлах,
-Ахмадын өргөө барих,
-Цаг уурын барилга барих зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэллээ. Үүнээс ТЭЗҮ-ийн дагуу аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо. 

1 хүн нарын зураг байж магад

Уулзалтад оролцсон иргэд:

-Орон нутагт хийж буй хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнд анхаарах, айл өрх бүрд нүүрс олгож байгаа нь сайшаалтай ч чанар, зохион байгуулалтад анхаарах, малын тарилга, туулгалтыг заасан хугацаанд хийх, эмч, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах зэрэг өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Асуулт, саналд холбогдох албаны төлөөллүүд зохих хариултыг өгч ажиллав.

1 хүн нарын зураг байж магад
 
Зэрэг сумын хувьд:
 
Нийт иргэдийн 54.6 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин 1123 буюу 51 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 31 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 100 хувь олгожээ.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс тус сумынхан өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна. Тодруулбал, малчдын түвшинд 3360 тн өвс, 260 тн тэжээл бэлтгэсэн байна. Харин сумын аюулгүй нөөцөд 20 тн өвс, 25 тн тэжээл бэлтгэн нөөцлөөд байна.

5 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаа: Бэлтгэл сайн хангасан гээд тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлийг цаг ямагт тооцож ажлаа илүү сайжруулж, өвөл, хаврыг хохирол багатай “ӨНТЭЙ” давахын төлөө “ХАМТДАА” хичээж ажиллахыг уриалав. 

1 хүн нарын зураг байж магад

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, Ариутгалын автоклав/ гардууллаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

15 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ