Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Манхан суманд ажиллав

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.22/ хуваарийн дагуу Манхан суманд ажиллав. 

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд:
 
-Худаг, шинээр гаргах,
-Цахилгаан дамжуулах агаарын шугам /0.4/ шинэчлэх,
-Цэвэр усны шугам сүлжээний өргөтгөл 
-Ерөнхий боловсролын сургуулийн барилгын их засвар,
-Нутгийн удирдлагын ордны гадна фасад,
-Төв гудамжны гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

5 хүн ба өсгөгч нарын зураг байж магад

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд: 

-Бохирын машин авах,
-Спорт цогцолборын дээвэр солих,
-Эмнэлгийн их засварын ажил,
-Цэвэр, бохирын шугам сүлжээ солих зураг төсөв хийх,
-Хогийн цэгийн тохижилт хийх,
-Зэрэг гол багийн төвийн засвар хийх зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэллээ. Үүнээс ТЭЗҮ-ийн дагуу аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо. 

2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Уулзалтад оролцсон иргэд:

-Орон нутагт хийж буй хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнд анхаарах, сумын Эрүүл мэндийн төвийн бохирын шугам, сүлжээг сайжруулах, нөөцийн өвс, тэжээлийн чанарт анхаарах, айл өрх бүрд нүүрс олгож байгаа нь сайшаалтай ч чанар, зохион байгуулалтад анхаарах зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ. Асуулт, саналд холбогдох албаны төлөөллүүд зохих хариултыг өгч ажиллав. 

2 хүн нарын зураг байж магад

Манхан сумын хувьд: 

Нийт иргэдийн 54 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин 1941 буюу нийт иргэдийн 66.2 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 150 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 97 иргэнд газар олгожээ. 
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, Төрөх ор/  гардууллаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс тус сумынхан өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд онцгой анхаарч  төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. 

Аймгийн Засаг дарга Э.Болормаа: 
Бэлтгэл сайн хангасан гээд тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлийг цаг ямагт тооцож ажлаа илүү сайжруулж, өвөл, хаврыг хохирол багатай “ӨНТЭЙ” давахын төлөө “ХАМТДАА” хичээж ажиллахыг уриалав.

5 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ