Аймгийн Засаг дарга Э.Болормаа Чандмань суманд ажиллав

May be an image of one or more people, crowd, dais and text

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.21/ хуваарийн дагуу Чандмань суманд ажиллав. 

May be an image of 5 people and text

Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

May be an image of 10 people and text

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд:

-Сумын нэгдсэн цэвэр усны шугам сүлжээний ажил, бохирын машин худалдан авахад  байна. 

May be an image of one or more people

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд: 

-Соёлын төвийн дотор их засвар 
-Стадионы их засвар 
- ЕБС-ийн Хөл бөмбөгийн талбайн тохижилт
- Арьс ширний үйлдвэрийн барилга 
-Цэцэрлэгийн дотор их засвар зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн, ТЭЗҮ-ийн дагуу аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Арьс ширний үйлдвэрийн барилгын ажлыг хийж хэрэгжүүлэхээр боллоо. 

May be an image of 3 people, people studying, hat and text

Тус сумын иргэд орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал бодлоо илэрхийлж холбогдох албаны төлөөллөөс хариултаа авлаа.

May be an image of 5 people and text

Чандмань сумын хувьд: 

Нийт иргэдийн 45.2 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин нийт 1679 иргэнд “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 25 иргэнд газар олгохоор төлөвлөснөөс 15 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар олгожээ. 

May be an image of 3 people

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, цахилгааны нөөц батарей/ гардууллаа.

May be an image of 5 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ