-Аргын тооллын 10 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 10 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын 21, улаан бич, гөрөөсөн толгой-4 од, суудал гал, мэнгэ 8 цагаан, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-18:24.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёх, малын үс, ноос хяргах, мал гаргахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ