"Жангар" цайны замын соёлын өвийн наадмын үеэр
"Жангар" тууль хайлах ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
Туулийг Төрийн туульч, соёлын гавьяат зүтгэлтэн, МУСГЗ, Испаны хун тайжийн
“Дэлхийн хөгжмийн маэстро” шагналт, соёл судлалын ухааны доктор профессор Э.Баатаржав Ховд нутгийн зон олонд аз жаргал, сайн сайхан бүхнийг урин дуудаж аймгийн Засаг даргын Тамгын газрын
"Хүндэтгэлийн өргөө"-нд хайллаа.
Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон албаны бусад төлөөлөл, мэргэжлийн судлаачдын төлөөлөл оролцов.
Монголчууд төрийн их ёслол, найр хурим, эрийн гурван наадам хийх, хүүхдийн үс авах, хүүхдэд нэр өгөх, шинэ гэр барих, ан ав, аян дайнд мордох, уул овоо тахих зэрэг нийтийг хамарсан зан үйл, баяр ёслолын үед тууль хайлж ирсэн уламжлалтай.