Дөрвөн зуу гаруй өвлөн уламжлагчдыг хамруулсан "УРТЫН ДУУНЫ УРАЛДААН" эхэллээ

13 хүн ба хийл нарын зураг байж магад

“Жангар”
цайны замын соёлын өвийн наадмаар зохион байгуулж буй нэг арга хэмжээний нэг нь Уртын дууны уралдаан юм. 

Өнөөдөр /2023.09.27/ эхэлсэн Уртын дууны уралдаанд 17 сумаас нийт 19 баг оролцож байна. 

Баг тус бүр насанд хүрэгчид 10, өсвөр насны 10 нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл 405 өвлөн уламжлагчид удирдамжид заасан төрлөөр өрсөлдөж байна.  

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ удаагийн уралдааныг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын ивээл дор "Алтайн шуранхай" нэртэйгээр явуулж байна.

3 хүн нарын зураг байж магад

Уралдааны шүүгчээр:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Аюушжавын Алимаа, СӨҮТ-ийн соёлын биет бус өвийн шинжээч, угсаатан зүйч, доктор М.Ганболд, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш МУСТА, докторант Б. Баттогтох нар ажиллаж байна. Мөн аймгийн СУГ-ын мэргэжилтэн Б.Уртнасан хөндлөнгийн шүүгчээр ажиллаж байна. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дашрамд мэдээлэхэд:

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан "Жангар" цайны замын соёлын өвийн наадмын өнөөдөр /2023.09.27/ төлөвлөсөн арга хэмжээг маргааш буюу есдүгээр сарын 28-ны өдрийн арга хэмжээтэй хамтатган аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд хөтөлбөрийн дагуу явуулахаар ажиллаж байна. Иймд: 
Ховд нутгийн зон олон та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

4 хүн нарын зураг байж магад

5 хүн, хийл, лимбэ ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

16 хүн, хийл ба бичвэр нарын зураг байж магад




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ