🏐Монголын волейболын холбооны нэрэмжит
"U16 Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" есөн өдрийн турш Улаанбаатар хотод боллоо. Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 2000 гаруй өсвөр насны тамирчид, багш дасгалжуулагчид оролцжээ.
Ховд аймгаас Ховд “Медальд хөтлөх зам клуб”, “Ховд Оюу Клуб”-ын “Ховд-Халзан бүрэгтэй” эрэгтэй, эмэгтэй нийт гурван багийн 35 тамирчид амжилттай оролцсон байна.
Эрэгтэй баг тамирчид 87 багаас долоон хожил хоёр хожигдолтой 12-р байр эзэлсэн бол, эмэгтэй баг тамирчид 74 багаас есөн хожил нэг хожигдолтой шөвгийн 8-д шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгажээ.
Халзан бүрэгтэй хөгжлийн сангаас цаашид өсвөрийн тамирчдаа дэмжин, 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсон байна.
Өсвөрийн тамирчдад амжилт хүсье👏🏻👏🏻👏🏻