Монгол туургатны туулийн наадамд 9-55 насны 50 гаруй хүн оролцож байна байна

1 хүн ба хөгжмийн зэмсэг нарын зураг байж магад

“Жангар”
цайны замын соёлын өвийн наадмаар зохион байгуулж буй нэг арга хэмжээний нэг нь Монгол туургатны Туулийн наадам юм.

3 хүн ба хөгжмийн зэмсэг нарын зураг байж магад

Өнөөдөр /2023.09.26/  эхэлсэн Туулийн наадмын гоцлол төрөлд 20 хүн, хамтлаг төрөлд зургаан хамтлагийн 33 нийт 53 хүн оролцож байна. Тухайлбал, Ховд аймгийн дуут, Мөнххайрхан, Булган, Жаргалант сум, Увс аймгийн Наранбулаг, Ховд сум болон Улаанбаатар хот, Оросын холбооны  улсын Горны Алтайгаас зорин ирж оролцож байна. Тэдгээрээс хамгийн өндөр настай нь Мөнххайрхан сумаас оролцогч Ц.Ганболд 55настай бол хамгийн бяцхан оролцогч Жаргалант сумаас оролцогч Г.Мөнхболд 9 настай. 

5 хүн нарын зураг байж магад


Туулийн наадмын нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газын дарга Б.Сандагсүрэн, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар оролцож наадамд оролцогч туульчдад амжилт хүслээ. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Засаг дарга Э.Болормаа: Олон угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн томоохон төлөөлөл Туулийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан Монгол туургатан улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. 

Ховд аймаг 2016 онд Туулийн улсын анхдугаар үзлэг, 2022 онд улсын уралдаан хийж байсан бол энэ жил Монгол туургатны наадам болгон өргөжүүлэн зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэв. 

2 хүн нарын зураг байж магад


Туулийн наадам хоёр өдөр үргэлжилнэ. 

2 хүн нарын зураг байж магад

Наадмын Ерөнхий шүүгч Хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Өрнөхдэлгэр, Төрийн туульч, соёлын гавьяат зүтгэлтэн, МУСГЗ, Испаны хун тайжийн “Дэлхийн хөгжмийн маэстро” шагналт, соёл судлалын ухааны доктор профессор Э.Баатаржав, Монгол төрийн туульч, Жилкэрийн удмын 9 дахь туульч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар ажиллаж байна.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ