Хүүхэд залуучуудад цэрэг эх орон хүмүүжил олгох, Батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах үүднээс аймгийн Засаг даргын нэрэмжит
“Цэрэг-спортын Дөл-2023” цогцолбор тэмцээнийг өнөөдөр /2023.09.22/ амжилттай зохион байгууллаа.
Хоёр үе шаттай тус тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж шалгарсан баг тамирчид аймгийн аварга шалгаруулах буюу хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээний тэргүүн байрт Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургууль, дэд байрт Жаргалант сумын Прогресс сургууль, гутгаар байрт Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг тамирчид шалгарч бусдыгаа хошуучиллаа.
Тэмцээний тэргүүн байрт шалгарсан 12 жилийн 6 дугаар сургуулийн баг шилжин явах цомыг үүрд хадгалах болзлыг хангалаа.
Тэмцээний нээлт болон хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг болон бусад албаны төлөөлөл, тэмцээнд оролцож буй сургуулийн удирдлагууд оролцов.
“Цэрэг-спортын Дөл-2023” цогцолбор тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.