Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа гуравдугаар байрт шалгарлаа



Сербийн Белград хотноо энэ сарын 16-21-ний хооронд болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж, амжилттай оролцлоо. 

Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэж, 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор Чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй боллоо. 

Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар олимпын эрхийг эх орондоо авчирлаа гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ