2023 оны 3 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг таван ээлжээр амжилттай зохион байгууллаа.
Ховд аймгаас нийт 117 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Үүний 93 нь шалгалтаа өгч, 79.5 хувийн ирцтэй оролцлоо. Шалгалтад оролцогчдын 33.3 хувь буюу 31 иргэн тэнцсэн байна.
Тэдгээрээс хамгийн өндөр буюу 93 оноотой-1, 92 оноотой-1, 90 оноотой-3, 89 оноотой-3, 88 оноотой-1 байна.
Харин хамгийн бага буюу 63 оноотой-1 бусад нь 70-аас дээш оноотой тэнцжээ.
Шалгалтын явцад ямар нэгэн зөрчил, өргөдөл, гомдол гараагүй гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.