Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсын Соёлын яам, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Гамма агентлагтай хамтран Швейцарын хөгжлийн агентлаг ”Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр /2023.09.20/ Ховд аймгийн Арт галлерейд нээлээ.
Нээлтэд аймгийн Засаг дарга Э. Болормаа, Соёл урлагийн газрын мэргэжилтүүд, Швейцарын хөгжлийн агентлагийн мэргэжилтэн, Гамма агентлагийн захирал Л. Элбэгзаяа гэрэл зурагчдын хамт мөн Соёл урлагийн харьяа байгууллагын төлөөлөл оролцов.
Засаг дарга Э. Болормаа:
”Швейцарын хөгжлийн агентлаг манай Ховд аймагт маш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнг энэхүү гэрэл зургаар дамжуулан Ховд аймгийн иргэд, хүүхэд багачууд, залуучуудад таниулахаар үзэсгэлэн гаргаж байгаад баяртай байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Ховд аймаг Швейцарын хөгжлийн агентлагтай олон салбарт хамтран ажиллаж ирсэн.