ХОВД АЙМАГ:“Нярайн скрининг оношилгооны төв”-тэй боллоо

3 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

Баруун бүсийн төв Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг түшиглэн “Нярайн скрининг оношилгооны төв” байгууллаа. 

6 хүн, зурагт, костюм ба бичвэр нарын зураг байж магад

Бусад аймгуудаас анхлан Ховд аймагт энэ төвийг байгуулж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, Анагаах ухааны доктор профессор, Н.Хүрэлбаатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эмнэлэг хариуцсан дэд захирал, академич, анагаах ухааны доктор профессор Д.Цэрэндагва нарын албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна.

2 хүн нарын зураг байж магад

Албаны төлөөллийг өнөөдөр /2023.09.15/ аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. 

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Энэ үеэр орон нутагт нэн шаардлагатай байгаа оношилгооны тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл гарган хөрөнгө оруулалт хийж буйд талархал илэрхийллээ. 

2 хүн нарын зураг байж магад

Ховд аймагт жилд дунджаар 2000 гаруй нярай мэндэлдэг.  

Аймгийн хэмжээнд Бодисын солилцооны скрининг оношилгоог 2023 оноос эхлэн хийж 8 сарын байдлаар 1075 нярайг хамруулжээ.

Сонсголын скрининг шинжилгээг төрсөн нярай бүрд сорил хийж, жилд дунджаар 1-3 нярайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү илгээж, оношийг баталгаажуулсан байна. 

2 хүн нарын зураг байж магад

“Нярайн скрининг оношилгооны төв”-тэй болсноор нярайг төрсний дараах хэдхэн хоногийн дотор төрөлхийн ба удамшлын зарим эмгэгтэй эсэхийг  илрүүлж, төгс эмчлэн хөгжлийн бэрхшээлээс эрт үед нь сэргийлэх боломж бүрдэж байна. Мөн удамшлын ба төрөлхийн эмгэгээс үүдэлтэй өвчлөлийг багасгах нь эрүүл мэндийн төдийгүй, нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтойг онцлов. 

2 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ